GoNEWS.mn GoNEWS.mn

Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахыг шаардаж, өлсгөлөн зарлана

Өнөөдөр 4 цаг 23 минутын өмнө
МАХН-ын гишүүд, дэмжигчид маргаашнаас эхлэн Төрийн ордоны урд өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Тодруулбал, МАХН-ын бүх гишүүдээс гадна Засгийн газрын аппаратад ажиллаж буй намынх нь хүмүүс, УИХ-ын сонгуульд горилогчид бүгд нийлж өлсгөлөн зарлах юм байна. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд оролцуулахгүй гэснийг эсэргүүцэж ийн өлсгөлөн зарлах гэж байгаа юм байна.  Н.Энхбаярын хувьд ялтай байх...

АН-ын зарим нэр дэвшигчид тодорчээ

Өнөөдөр 7 цаг 8 минутын өмнө
Энэ өдрүүдэд улс төрийн нам эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулж байна. Манай сайт өмнө нь хоёр намын нэр дэвшигчдийн хар зургийг хүргэж байсан билээ. Тэгвэл өчигдөр дүрэм ёсоор Ардчилсан намын аймаг, дүүргийн намын хороодын хурал болж зарим нэр дэвшигчдээ тодруулжээ. Өмнө нь дурдаж байсан нэр дэвшигчдийн таамаглалууд зарим дүүрэг, аймагт эвдэгдсэнийг энд дурдах хэрэгт...

ИЗНН-ын гишүүд АН-ын батлахаа авлаа

Өчигдөр 05 сарын 25
АН болон ИЗНН-ын хамтран ажиллах гэрээний дагуу 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх ИЗНН-ын гурван гишүүн АН-д элсэн, гишүүний батлахаа гардан авлаа. Батлах гардуулах үеэр АН-ын дарга УИХ-ын дарга З.Энхболд, “АН-тай хамтран ажиллах намуудын гишүүд өнөөдөр АН-д элсэж батлахаа гардаж байна. ИЗНН, МҮАН-ынхан батлахаа авахаас МҮАН-аас АН-д элсэж байгаа хоёр гишүүн орон нутгийнхаа намын үйл ажилл...

ИЗНН-ын гишүүд АН-ын батлахаа авна

Өчигдөр 05 сарын 25
Өнөөдөр ИЗНН-ын гишүүд АН-д элсэж, батлахаа авна. Тодруулбал, УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвших ИЗНН-ын гишүүд АН-ын батлах гардаж авах юм байна. Батлах гардуулах үйл ажиллагаа 13 цагт УИХ-ын даргын албан өрөөнд болно.    www.gonews.mn...

АН нэр дэвших гишүүдээсээ 100 саяыг нэхсэн үү

2016 оны 05 сарын 23
УИХ-ын сонгуульд дэвшигчид энэ сарын 23-наас тодорч эхэлнэ. Урьдчилсан байдлаар хаана, хэн нэр дэвших талаарх мэдээлэл цацагдсан байгаа. Тэгвэл сонгууль эхлэхэд сар гаруйхны хугацаа үлдсэн энэ үед бие даагчдыг хавчсан хийгээд зарим сөрөг мэдээллүүд хөвөрч байна. Тухайлбал, АН нэр дэвшигчдэдээ нэг тойргоо 100 сая төгрөгөөр үнэлсэн гэх мэдээллийг Ж.Батзандан гишүүний зүгээс цахим хуудастаа мэдээлжэ...

МАХН-аас татгалзсан гишүүд рүү хүүхдийн живх шидэж, эсэргүүцлээ

2016 оны 05 сарын 16
МАХН-ын гишүүд шил дараалан намаасаа гарч буйгаа мэдэгдсээр байна. Өнгөрсөн долоо хоногт дөрвөн гишүүн нь гарсан бол өнөөдөр тус намын 12 гишүүн МАХН-аас гарч буйгаа зарлаж, хэвлэлийн хурал хийсэн юм.  Тодруулбал, Монгол ньюс мэдээллийн төвд болсон хэвлэлийн хуралд Баянгол дүүргийн МАХН-ын дэд дарга Д.Батмөнх болон МАХН-ын гишүүн Д.Энхжаргал, А.Үүрцайх болон бусад гишүүд дэмжигчид оролцож, н...

АН-ын бүлэг хуралдаанаа хойшлууллаа

2016 оны 05 сарын 16
УИХ дахь АН бүлэг өнөөдөр үдээс өмнөх хуралдаанаа хойшлуулж, үдээс хойш дахин зарлахаар болжээ. Хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргын асуудлыг хэлэлцэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тус газрын даргаар хурандаа Ц.Энхжаргалыг томилуулах тухай саналыг УИХ-д хүргүүлснээс хойш 10 хоногийн хугацаа өнгөрөөд байгаа. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ...

С.Ганбаатарын боломж ТТЭНН уу?

2016 оны 05 сарын 16
Оройхон гарч, ширүүхэн дайрсан ч намын дотоод хагарал нь дээд цэгтээ хүрснээр ХҮН энэ удаагийн сонгуульд оролцох боломжгүй болсон.  Тиймээс тус намын зарим гишүүд болох Б.Найдалаа, С.Боргил, Б.Доржханд нар бие даан нэр дэвшихээр болоод байгаа. Тэгвэл намын дарга асан, УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг Г.Уянгын байгуулсан намд элсэж, нэр двэшинэ гэх мэдээлэл цацагдах боллоо. Учир нь тэрээр МАНАН-нд...

Өлсгөлөн зарласан нэг иргэний бие мууджээ

2016 оны 05 сарын 11
Дарханы АН-ынхан хууль бус шийдвэр гаргасан намын дарга З.Энхболдыг огцрохыг шаардан,  төв байран дээрээ улс төрийн суулт зарлаад 20 хонож байна. Харин энэ хугацаанд нам болон намын даргын зүгээс асуудлыг шийдвэрлэх ямар нэгэн арга хэмжээ аваагүй учраас тэд тэмцлийн дараагийн шат буюу өлсгөлөн зарлаад хоёр хонож байна.  Тэгвэл өлсгөлөн зарласны улмаас тэмцэгчдийн нэг буюу С.Наранцэцэгий...

МАХН-ынхан нэр дэвшигчдээ тодруулжээ

2016 оны 05 сарын 11
Сонгуулийн тухай хууль болон холбогдох журмын дагуу МАХН анхан шатны нэгжүүдээсээ 45 мандат дээр 45 нэр дэвшигчийг тодруулсан байна. Тодруулбал, Сонгонохайрхан, Баянзүрх дүүрэгт есөн нэр дэвшигч, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт зургаа, Налайх, Багахангай, Багануур дүүрэгт тус бүр нэг нэр дэвшигчийг тодруулжээ.   д/д Дүүрэг Нэр дэвшигчид ...

ИЗНН: Ерөнхийлөгчид ил захидал илгээжээ

2016 оны 05 сарын 10
Иргэний зориг ногоон намыг УИХ-ын 2016 оны сонгуульд оролцуулахгүй гэх шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан. Харин энэ шийдвэрийг хууль бус гэж тус намынхан үзэж байгаа бөгөөд намын дарга Ц.Ганхуяг шүүхэд хандахаа мэдэгдсэн юм. СЕХ-ноос ИЗНН-ыг намын баримт бичгээ дутуу ирүүлж, С.Оюун даргын гарын үсгийг хуурамчаар зурсан нь хууль зөрчсөн үйлдэл хэмээж сонгуульд оролцуу...

Ч.Улаан Д.Тэрбишдагва нар МАХН-аас албан ёсоор чөлөөлөгдөөгүй гэв

2016 оны 05 сарын 10
МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооноос цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус хорооны дарга Г.Давааням “УИХ-ын гишүүн Ч.Улаан Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч байгаагаа улмаар Шударга ёс эвслийн бүлгээс гарч буйгаа мэдэгдээд 10 шахам хонолоо. Ч.Улаан Д.Тэрбишдагва нар нь МАХН-аас албан ёсоор чөлөөлөгдөөгүй” гэж мэдэгдсэн юм. Тэрбээр энэхүү тайлбараа дараах үндэслэлээр тайлбар...

НИТХ-д МАН-аас нэр дэвшигчид тодорчээ

2016 оны 05 сарын 10
Сүхбаатар дүүрэгт- Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Г.Төмөрбаатар, Чингэлтэй дүүрэгт- Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Ж.Эрдэнэбат, Баянзүрх дүүрэгт- НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Амарбаясгалан, "Суман гүн трейд" компанийн захирал н.Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт- МАН-ын дарга Ц.Сандуй, Н...

Дорнодын АН хоёр даргатай болжээ

2016 оны 05 сарын 10
Ардчилсан нам дотроо бужигнаантай байна. Тухайлбал, Дарханы АН хоёр дарга, хоёр тамгатай удаж буй. Улмаар намын дарга З.Энхболдыгоо хууль бус шийдвэрээ эргэн харж, огцор хэмээн шаардаж, өлсгөлөн зарлаад байгаа билээ. Тэгвэл сүүлийн дөрвөн жил байнга хоорондоо тэмцэлдэж буй Дорнод аймгийн АН-ынхан өнгөрсөн амралтын өдрүүдээр дахин хоёр даргатай болжээ. Тодруулбал, тус аймгийн АН-ын дарга Д.Цэрэнч...

Б.Гарамгайбаатар: Хотод 14 мандат, хөдөөд 14 мандат байх нь хамгийн оновчтой хувилбар

2016 оны 05 сарын 09
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж мандатын асуудлыг хэлэлцэж саналаа нэгтгэжээ. Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, тус бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж нар мэдээлэл хийлээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Бүлгийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд жагсаалтын 28 мандатыг хот хөдөөд тэгш хувиарлаж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Тодруулбал, хотод 14 мандат, хөдөөд ...

МАН-ын бүлэг хуралдаж байна

2016 оны 05 сарын 09
УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон юм. Тэгвэл МАН-ын бүлэг 11.30 цагийн үед хуралдаж эхэллээ. Харин Ардчилсан намын бүлгийн гишүүд А танхимд цугларч байна. Хоёр намын бүлгийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцээс түдгэлзүүлсэн жагсаалтын 28 мандатын хэдийг нь нийслэлд, хэдийг орон нутагт шилжүүлэх тухай хэлэлцэнэ. Г.Тайчир ...

С.Боргил, Б.Найдалаа, Т.Доржханд, Д.Гантулга нарыг намаасаа хөөнө

2016 оны 05 сарын 04
ХҮН-ын дарга Т.Ганболд өчигдөр тушаал гаргаж, тус намын гишүүн С.Боргил, Б.Найдалаа, Т.Доржханд, Д.Гантулга нарыг намын гишүүнээс хасахаар болжээ. Энэ гишүүд нь намын дүрмээ зөрчин намынхаа хуучин тамга, санхүүгийн баримтуудыг хулгайлан авч хууль бусаар ашигласан зэрэг удаа дараагийн хууль бус үйлдлүүд гаргасан учраас ийнхүү намаасаа хөөсөн байна. Мөн тэднийг намынхаа гишүүдийг сонгууль...

Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар намаасаа гарч, МАН-ыг дэмжинэ гэв

2016 оны 05 сарын 04
УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар МАХН-аас гарч, МАН-д орж буйгаа зарлалаа. Тэд МАН-ын гишүүдээс надад хамт сонгуульд оролцьё, саналаа хувааж хүчээ тарамдуулахгүй байя гэсэн саналууд ирсэн. МАН-ын гишүүдийн 99 хувь нь нэг үзэл бодолтой, найз нөхөд. Тиймээс тасарсан мах, үсэрсэн цустайгаа буцаад нийлэхээр боллоо гэсэн юм. Мөн төрд, улстөрд нэг ч өдөр ажиллаагүй хүмүүс жагсаалтаар ...

АН-ын фракциуд хуралдана

2016 оны 05 сарын 03
УИХ дахь АН-ын бүлэг гишүүдийн ирц хүрээгүй учир өчигдөр хуралдаагүй. Тиймээс бүлгээ өнөөдөр хуралдуулах тов гаргажээ. Эх сурвалжийн мэдээллээр өнөөдөр бүлгийн хуралдааны оронд фракцууд нь хуралдаж, Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг УИХ-аар хүлээж авах эсэхээ ярилцахаар болжээ. Өнгөрсөн долоо хоногт АН-ын бүлэг дээрх асуудлаар Цэцийн дүгнэлтийг хүлээн авах шийдэлд хүрсэн. Гэвч тус намын...

МАН: Сонгуулиа хугацаандаа явуулж, ЭМС-ын сайд, АТГ-ын даргыг хурдан томилох шаардлагатай

2016 оны 05 сарын 02
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт болон сонгуулийн бэлтгэл ажил, цаг үеийн асуудлуудын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт,  бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, О.Содбилэг нар мэдээлэл хийлээ. С.Бямбацогт: Сонгуулийн хуулиар сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 29-нд явагдах ёстой. Үүнтэй холбогдуулж сонгууль зохи...