GoNEWS.mn GoNEWS.mn
Их уншсан мэдээ
Хил, Хэл, Мал гуравтайгаа байж хэдий болтол ядруу амьдрах вэ
Хил, Хэл, Мал гуравтайгаа байж хэдий болтол ядруу амьдрах вэ
Өнөөдөр 1 цаг 44 минутын өмнө
Нийтийн тээврээр үйлчлүүлэх “сарын тасалбар” гаргана
Нийтийн тээврээр үйлчлүүлэх “сарын тасалбар” гаргана
Өнөөдөр 2 цаг 45 минутын өмнө
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас уралдаан зарлалаа
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас уралдаан зарлалаа
Өнөөдөр 2 цаг 59 минутын өмнө
Алтан-Өлгийн оршуулгын газрыг улсын чухал объектийн жагсаалтаас хаслаа
Алтан-Өлгийн оршуулгын газрыг улсын чухал объектийн жагсаалтаас хаслаа
Өнөөдөр 2 цаг 13 минутын өмнө
Монгол судлаачдын сургалт 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
Монгол судлаачдын сургалт 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
Өнөөдөр 3 цаг 18 минутын өмнө
Засгийн газар үдээс хойш хуралдана
Засгийн газар үдээс хойш хуралдана
Өнөөдөр 3 цаг 21 минутын өмнө
Австрали-Монголын найрамдлын бүлэг байгуулагдав
Австрали-Монголын найрамдлын бүлэг байгуулагдав
Өнөөдөр 3 цаг 34 минутын өмнө
"Монгол-Хятадын соёл боловсролын сан"-д хандив өргөх ёслол болов
Өнөөдөр 3 цаг 57 минутын өмнө
"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
Өнөөдөр 3 цаг 2 минутын өмнө
  Монгол Хятад руу газ нийлүүлэх тухай хэлэлцэнэ
Монгол Хятад руу газ нийлүүлэх тухай хэлэлцэнэ
Өнөөдөр 3 цаг 13 минутын өмнө
Шинэ мэдээ
Хил, Хэл, Мал гуравтайгаа байж хэдий болтол ядруу амьдрах вэ
Хил, Хэл, Мал гуравтайгаа байж хэдий болтол ядруу амьдрах вэ
Өнөөдөр 1 цаг 44 минутын өмнө
Нийтийн тээврээр үйлчлүүлэх “сарын тасалбар” гаргана
Нийтийн тээврээр үйлчлүүлэх “сарын тасалбар” гаргана
Өнөөдөр 2 цаг 45 минутын өмнө
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас уралдаан зарлалаа
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас уралдаан зарлалаа
Өнөөдөр 2 цаг 59 минутын өмнө
Алтан-Өлгийн оршуулгын газрыг улсын чухал объектийн жагсаалтаас хаслаа
Алтан-Өлгийн оршуулгын газрыг улсын чухал объектийн жагсаалтаас хаслаа
Өнөөдөр 2 цаг 13 минутын өмнө
Монгол судлаачдын сургалт 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
Монгол судлаачдын сургалт 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
Өнөөдөр 3 цаг 18 минутын өмнө
Засгийн газар үдээс хойш хуралдана
Засгийн газар үдээс хойш хуралдана
Өнөөдөр 3 цаг 21 минутын өмнө
Австрали-Монголын найрамдлын бүлэг байгуулагдав
Австрали-Монголын найрамдлын бүлэг байгуулагдав
Өнөөдөр 3 цаг 34 минутын өмнө
"Монгол-Хятадын соёл боловсролын сан"-д хандив өргөх ёслол болов
Өнөөдөр 3 цаг 57 минутын өмнө
"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн шинэ дугаар гарлаа
Өнөөдөр 3 цаг 2 минутын өмнө
  Монгол Хятад руу газ нийлүүлэх тухай хэлэлцэнэ
Монгол Хятад руу газ нийлүүлэх тухай хэлэлцэнэ
Өнөөдөр 3 цаг 13 минутын өмнө

Э.Баатарцог: Хүнд даацын авто машины дугуйг зөв ашиглаж эдэлгээний хугацааг уртасгаж болно

2011 оны 12 сарын 16
Э.Баатарцог: Хүнд даацын авто машины дугуйг зөв ашиглаж эдэлгээний хугацааг уртасгаж болно

“Юү Эс Эс Трейд” хүнд даацын дугуйн худалдааны компанийн худалдааны төлөөлөгч Э.Баатарцогттой ярилцаа.

Тэгэхлээр манай улсын уул уурхайн салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байна. Уул уурхайн салбарт хүнд даацын дугуйн хэрэглээ хэр байгааг мөн компанийхаа үйл ажиллагааны талаар яриагаа эхлэх үү?

-Уул уурхайн салбарыг дагасан үндэсний компаниуд олон болох нь Монголчуудад л эргээд хөрөнгө оруулалт авчирна. Энэ салбарыг дагасан эрэлт, нийлүүлэлт ч бас манай орны үйлдвэрлэгч болон худалдааны байгууллагуудыг эдийн засгаар дэмжиж байгаа.  Энэ утгаараа хүнд даацын дугуйн хэрэглээ шатахууны дараа орох эрэлттэй бүтээгдэхүүн болсон. Энэ их эрэлт хэрэгцээг Монгол компаниуд л хангах нь чухал.

Манай компаний хувьд хоёр төрлийн даацын дугуйг худалдаалж байгаа. BTR буюу bus truck radial хүнд даацын машины дугуй, OTR буюу Off-The-Road технологийн хүнд машин механизмийн дугуйг хэрэглэгчидэд нийлүүлдэг. Манай компани нь BTR төрлийн дугуйг бид америк хятадын хамтарсан 100 гаруй жилийн түүхтэй дэлхийд чанараараа дээгүүрт ордог COOPERTIRE үйлдвэрийн Austone-Chengshan даацын дугуйны монгол дахь албан ёсны дистибьютер. Мөн OTR технологийн дугуйг бид Голландын MAGNA үйлдвэрээс нийлүүдэг бөгөөд Монгол дахь албан ёсны дистибьютер нь юм.

Манай уул уурхайн салбарт шатахуун, дугуй, сэлбэг хэрэгсэл гээд асах их зардал ордог, хааяа алдагдалд ч оруулчих гээд байдаг эрэлт байдаг. Хүнд даацын авто машины дугуйг зөв ашиглавал эдийн засгийн асар их боломжийг бий болгодог.

Жишээ нь BTR төрлийн дугуйны хувьд нэгж жолооч дээр авч үзэхэд сард дугуйнд дунджаар 1,400,000-2,000,000 төгрөг зарцуулдаг бол судалгаагаар манай дугуйг техникийн үзүүлэлтийн дагуу ашигласан тохиолдолд энэ алдагдлыг 2 дахин бууруулах боломжтой юм. Үүнийг компаний алдагдалд шилжүүлвэл 100 машинтай компани сард дунджаар зөвхөн дугуйнд хоёр зуун сая төгрөгийг дугуй худалдан авахад зарцуулж байна.

Энэ алдагдлыг сайн чанарын дугуй, мөн хамгийн гол нь дугуйг зөв ашигладаг жолооч нар нөхөж чадна. Манай компаниас Жолооч, механик инженерүүдэд зориулсан даацын дугуйны ашиглалтын талаар зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор олон төрлийн ажил хийж байна. Манай хэрэглэгчид дугуйг маань маш их сайшаадаг. Жолооч нар ч ам сайтай байдаг. Яг үнэндээ сайн дугуйг жолооч нар л дүгнэдэг. Харин бид тэд нарын өмнө чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцлагатай,  зарчимтай ажиллахыг зорилго болгодог.

Дугуйг зөв ашиглаж эдэлгээний хугацааг уртасгаснаар эдийн засагтаа хэмнэлт хийх боломжтой

 

-Хүнд даацын дугуйг яаж ашиглавал үр өгөөжтэй байх вэ?

-Манай жолооч нар дугуйнд маш их мөнгө төлдөг. Бас жолооч нарын мэдлэг ойлголт дутмагаас, дугуйг техникийн үзүүлэлтийн дагуу ашиглаагүйгээс болоод дугуй эдэлгээний хугацаанаасаа өмнө элэгдэх, ашиглагдах боломжгүй болдог.

Хатуу хучилттай зам дээр явахад зориулсан дугуйг байгалийн хөрс, уурхайн чулуун зам дээр нүдээд байхаар чинь аргагүй шүүдээ. Энэ бол наад захын асуудал. Дугуйны эдэлгээний хугацааг уртасгахад техникийн үзүүлэлтийн дагуу болоод ашиглах журмыг мөрдөхөд л болно.

Жолооч нар үнэ хямдыг нь бодоод хуучин дугуй авч хэрэглэдэг ч энэ удаан ашиглагдаггүй бөгөөд бусад дугуйныхаа эдэлгээнд шууд нөлөөлдөг муу талтай байдаг.

Дугуйны хээ өөр өөр байвал аль нэг дугуй нь хурдан элэгдэх нөхцөл болно шүү дээ. Ер нь дугуйг зөв ашиглах талаар бүр тусдаа ухагдахуун юм. Заримаас нь дурьдвал: Даацыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэхгүй байх нь хамгийн гол баримтлах зүйл юм. Дугуйн даацыг 30%-аар хэтрүүлэхэд эдлгээний хугацаа 40%-аар багасдаг. Монгол Улсад даацын зөвшөөрөгдсөн хэмжээ 1 тэнхлэг дээр 18 тонн байдаг. Үйлдвэрийн техникийн тодорхойлолт, ашиглалтын зааврын дагуу 1 дугуйн дээрхи даацын зөвшөөрөгдсөн хэмжээ 3,7 тонн юм.

Дугуйны хийн даралтыг зөв тохируулан хийлэх нь зүйтэй. Дугуйн хийн даралт бага явснаас резин дугуйны хээ хоёр захаараа илүү түргэн илэгдэнэ. Дугуйн хийн даралт зохих хэмжээнээсээ их явахад резин дугуйны хээ голын хэсгээрээ илүү илэгдэнэ. Үйлдвэрийн техникийн тодорхойлолт, ашиглалтын зааврын дагуу AT 830kPA (120PSI) Cold хэмжээгээр дугуйг хийлнэ. 2 долоо хоногт нэг удаа дугуйн хийн даралтыг шалгаж байвал зохино. Хийлэх хошуу, түүний сэлгүүр гэмтэлтэй буюу таглаагүй байх ёсгүй.

Огцом хурдтай хөдлөх, хүчтэй тоормослож явахгүй байх хэрэгтэй. Ур чадвар, дадлага муутай жолооч нэг өдөр, огцом хурдтай хөдлөх, тооормослох үйл ажиллагааг олон дахин давтан үйлдэж, эргэлт тойрууд хурд ихтэй явснаас резин дугуй 8000 км явсантай тэнцэх хэмжээгээр элэгдэж байсан бол сайн жолооч адил нөхцөлд 6 сар явахад резин дугуй дээрхи хэмжээгээр элэгдэж байсныг хэмжиж нотолсон юм.

Дугуйг засмал замд 1 цаг тутамд 15-20 минут зогсолт хийж хөргөх шаардлагатай байдаг. Гадна орчин +20С халуун үед дугуйн халах хэм 70-75С байвал зохистой. +100С хүртэл халах боломжийн, 100-120С хүртэл туйлын, +121С-ээс дээш бол осолтой гэж үздэг.

Хөдөлгөөний хурдыг заасан хэмжээнээс хэтрүүлэхгүй байх нь чухал. Хурд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрэхэд резин дугуй түргэн элэгдэж эдэлгээний хугацаа богиносно. Резин дугуйны эдэлгээний хугацаа цагт 70 км рухдтай явахад 30%-иар, 120 км хурдтай явахад дээрхи үеийнхээс 2 дахин богиносдог байна.

Мөн дугуйны эргэлтийн тэнцүүр алдагдсанаас резин дугуйны хээ ов тов ухагдах байдлаар хэвийн бус эрчимтэй элэгдэнэ. Мөн хөдөлгөөний үед дайвалзах, доргио, чичиргээ үүсч мэдрэгдэх зэргээр эргэлтийн тэнцүүр алдагдсан нь тодорхойлогдоно.

Дугуйны эргэлтийн тэнцүүрийг тусгай төхөөрөмж дээр оношлолын станц дээр мэргэжлийн хүмүүсээр хийлгэх нь зүйтэй юм. Жолооч дугуйныхаа хээний элэгдлийг тодорхойлон сольж хэрэглэх хэрэгтэй. Дугуйны элэгдэж үлдсэн хээний өндөр 2мм-ээс бага болсон бол ашиглахад аюултай.

Элэгдсэн хээтэй дугуйг шинэ дугуйтай хавсарган хэрэглэхэд шинэ дугуйны даац хэтрэн, үрэлт ихэссэнээс 1,5-2,5 дахин элэгдэнэ. Тээврийн автомашиныг ачаатай байх үед нь 2 хоногоос илүү хугацаагаар зогсоохыг хориглоно. Ачааг буулгах боломжгүй бол тулгуур хийж дугуйг хөндийрүүлж зогсоох нь зүйтэй. Ачаагүй автомашиныг 10 хоногоос ил хугацаагаар зогсоовол дугуйны чанар муудаж, эдэлгээний хугацаа богиносоно.

Дугуйг сонгохдоо хямд өртөгийг нь бус чанарыг нь урьтал болгон зөв сонгож хэрэглэх явдал болно. Дугуйн чанар, хэрэглээний түвшин нь Дэлхийд танигдсан, Олон улсын үйлдвэрлэлийн шаардлагад тохирсон, олон жилийн туршлагатай үйлдвэрийн бүтээгдэхүүнийг сонгох нь зүйтэй. Хямд өртөгтэй хуучин болоод чанаргүй дугуйг хэрэглэснээр бусад дугуйныхаа эдэлгээний хугацааг богиносгож, мөн эдийн засгийн болон амь насны эрсдэлд орох үндэс болно.

Гэх мэт дугуйг зөв ашиглахад чиглэсэн  маш олон нөхцөл байдаг. Манай компаниас өөрийн хамтран ажилладаг байгууллагуудынхаа жолооч, механик инженерүүдэд  зориулсан зөвлөгөө, мэдээллийн сургалтыг үнэ төлбөргүй явуулдаглдаа.

Аливаа зүйлийг тааруулж байх нь алтан дүрэм гэдэг шүү дээ. Манай нэг танил бага насны хүүхдээ олон сургуульд шилжүүлж сургасан нь юу ч сурдаггүй гэдэг байлаа. Сүүлд “Сант” сургуульд оруулсан гэсэн. Гэтэл хэдэн сарын дараа хүүхэд нь онц сурлагатан болж толгой цохиж эхэлсэн гэнэ дээ. Тэгээд тодруулаад үзэхэд тухайн сургууль нь бага насны хүүхдийн ойлгох, сурах, хүлээн авах чадварт нь яг тохируулж хичээл заадгаараа онцлогтой байсан байна. Өөрөөр хэлбэл хичээл давтах цаг, тоглох цаг гээд хүүхдэд тохирсон сургалтын хэмжээ юм л даа. Яг үүнтэй адил тунгий нь тааруулах л хэрэгтэй.

Магна дугуйны хувьд дэлхийн олон улс оронд танигдсан бөгөөд Австрали, Индонез, Канад, Чиль зэрэг томоохон уул уурхай хөгжсөн бүс нутаг, орнуудад түлхүү хэрэглэдэг технологийн дугуй юм.

-Танай компаний цаашдын зорилго, үйл ажиллагааны ерөнхий зорилго юу вэ?

Товчоор хэлвэл хамгийн чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчддээ хүргэж түүнийгээ дагасан хэрэглэгчдийнхээ ашгийг өсгөх, алдагдлыг тооцон бууруулах хариуцлагатай, зарчим ч үйл ажиллагаа явуулахад манай цаашдын зорилго оршино.

Монголд даацын дугуй худалдаалдаг маш олон компани байдаг бөгөөд эдгээр компаниуд энэ зах зээл дээр шудрага өрсөлддөг гэж боддог. Хэн хариуцлагатай нийлүүлэгч, зарчимтай харилцагч байж чадсанаараа шалгардаг.

Хямд болоод чанаргүй бүтээгдэхүүн нийлүүлдэг хэсэг бүлэг хүмүүс хааяа гарч ирнэ, тэд башир арга хэрэглэж  борлуулалт хийдэг ч хэсэг хугацааны дараа алга болдог. Яг эрээнээс оймс татаад бөөнддөг шиг. Одоо бүр дугуйны бөөрөн дээрхи техникийн үзүүлэлтийг хэт өөрчлөн бичүүлж тэр дугуйны хийцийн түүхий эдийг нэмэгдүүлэн бичиж жолооч, хэрэглэгч нарыг хуурч байдаг.

Олон улсын стандарт, бүс нутгийн шалгуурт нийцсэн, ашиглалтын нөхцөлийг дээд зэргээр тооцсон, дугуйны түүхий эд, орцыг зохих хэмжээнээс нь хэтрүүлэхгүй байлгах стандарт гэж байдаг. Яг тэр стандартад нийцсэн дугуйг ашиглах нь зүйтэй.

Жишээ дурьдахад даацын дугуйны тороосыг олон улсад 18 байхаар стандартчилагдсан бол зарим дугуй 22, 20 тороостой гээл бичигдээд ирдэг. Хэрвээ 22 тороостой дугуй байвал энэ шатахуун их зарцуулах, дугуйны элэгдэл, хорогдолд нөлөөлөх хүчин зүйл болно. Харин тухайн дугуй 22 тороостой гэдгийг хэн ч батлахгүй зөвхөн бөөрөн дээр нь хуурамчаар бичүүлж авч ирээд худалдаанд гаргадаг. Манайхан юм хойно арай илүү орцтой нь сайн гэсэн утгаар хүлээн авдаг.

Гэх мэтээр хэрэглэгчдидээ хуурсан, янз бүрийн арга хэрэглэдэг. Дугуйг сонгохдоо Хаана, хэзээ хийсэн, ямар улсын газар, бүс нутагт зориулагдан үйлдвэрлэгдсэнийг нь сайн шалгаж авах хэрэгтэй. Аливаа улс оронд дугуйны хийц чанар, ашиглалтын байдалд нийцүүлэн резин дугуйны эдэлгээний доод хязгаарын жишиг нормыг тогтоож мөрддөг. Хэрэв дугуй нормоос бага явж жагсаалаас гарах нь сонголт буруу буюу ашиглах заавар журмыг зөрчсөнтэй холбоотой. Дугуйг сонгохдоо замын нөхцөл, хучилтын байдалд тохируулах нь зүйтэй.

Хатуу хучилттай замд зориулсан, хатуу болон шороон хучилттай замд зориулсан, уул уурхайн зориулалттай дугуй, хөдөө орон нутгийн замд, шавар шавхай, цас бороонд зориулагдсаныг бөөрөн дээрхи үйлдвэрлэлийн техникийн заалтан дээрээс харж сонгож аваарай.

Хатуу хучилттай замд зориулсан дугуй нь нягтаршсан замд барьцалдаа

сайтай, удаан элэгдэх бөгөөд дуу чимээ багатай байдаг. АТ 27 буюу усан хээтэй дугуй. Хатуу болон шороон хучилттай замд зориулсан дугуй нь хатуу хучилттай

замд илүү хурдан элэгдэх бөгөөд шороон замд барьцалдах чадвар сайтай байдаг. Энэ дугуй нь AT 55 XD, CST 327A буюу боорцгон хээтэй дугуй юм. Радиал буюу үндсэн их бие нь ган төмөр утсан хэрээстэй дугуйг сонгох хэрэгтэй. Даацын дугуй нь үндсэн 2 төрөл байдаг бөгөөд 1. үндсэн их бие нь ган төмөр

утсан хэрээстэй дугуй. 2. үндсэн их бие нь нейлон, хээний ховилын давхарга

ган утсан хэрээстэй дугуй. Манай орны эрс тэс нөхцөлд үндсэн их бие нь ган төмөр утсан хэрээстэй дугуй эдэлгээний хугацаагаар илүү сайн ашиглагддаг болох тогтоогдсон юм.

Энэ утгаараа бид маш сайн судалгааны үндсэн дээр ган төмөр утсан хэрээстэй  буюу RADIAL дугуйг худалдаалж байна. Даацын дугуйны стандартад 12.00R20  хэмжээтэй 1 дугуй 93-97 орчим кг жинтэй байх бөгөөд үүнээс хэтэрсэн эсвэл бага жинтэй бол шаардлага хангахгүйг анхаарах хэрэгтэй.

-Гадаргуу дээр халтирах, хий эргэх явдал байдаг?

-Манай дугуй нь бүх төрлийн гадаргуу дээр явах нөхцлийг маш сайн хангасан ба хуурай, нойтон асфальт, мөс, цас, усан дээр жолоодогдох, барьцалдах чадвар сайтай, хөдөлгөөний тавтай байдлыг хангасан, туулах чадвар, өнхрөлт сайн, хээний илэгдэл бага, дуу чимээ багатай дэлхийн стандартыг дээд зэргээр хангасан дугуй юм.

Манайх Улаанбаатар, таван толгой дахь агуулахаасаа шууд татаж хэрэглэгч компаниуддаа хүргэдэг. Одоо манай агуулахад ковш, грейдэр, дамп трак, гээд бүх төрлийн хүнд машин механизмийн дугуй байна. Ер нь бид хэрэглэгчидэдээ шуурхай үйлчлэх үүднээс бүх нөхцлийг тооцож ажиллахыг хичээдэг.

Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ гэсэн зарчимаар хэрэглэгчидийн маань ажил амжилттай бол бидний ажил ч амжилттай явах нөхцөл бүрддэг болохоор нийт харилцагч хамтран ажилладаг байгууллагууддаа амжилт хүсье.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд GoNEWS.mn хариуцлага хүлээхгүй болно.
Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл