Манай улсад хаа сайгүй баавгай үзэгдэх, суурьшлын бүсэд орж ирэх болж, холбогдолх байгууллагаас дорвитой арга хэмжээ авч чадалгүй өнөөдрийг хүрсэн. Харамсалтай нь нэг иргэн амиа алдаж, нэг иргэний биеийн байдал хүнд, эмнэлэгт эмчлүүлж буй. Тэгэхээр баавгай гэдэг холын айдас биш, ойрын аюул болсон энэ үед баавгайтай холбоотой баримтыг хүргэе.
БААВГАЙ:
- Нохойноос 7 дахин, хүнээс 200 дахин үнэрлэх чадвартай бөгөөд 30 км-ийн зайнаас үнэр мэдэрдэг. Тодруулбал, салхины эсрэг 5 км/ц хурдтай явж байгаа хүний үүргэвчинд байгаа лаазалсан махны үнэрийг авч чаддаг аж.
- Бартай тулалдаад 50%-д нь дийлж, 27%-д нь дийлэгдэж (жижиг баавгай), 23%-д нь тэнцдэг.
- Сарвууны хумс нь 10–15 см мөргөж, амьтны арьс холтос хуулах зориулалттай.
- 60 км/ц хурдтай
- Усанд загас шиг, модонд сармагчин шиг авирах чадвартай.
- Арьс нь сул, арьсан дотроо эргээд довтлох чадвартай.
- Намар идэш тэжээл сайтай үед мах, өөх идэж тарга тэвээрэг авч чадвал ичдэг. Хоол унд муу бол ичдэггүй.