Нүүр › Улс Төр › Ц.ГАНЗОРИГ: Ерөнхийлөгчийг гүтгэх ажлын...

Ц.ГАНЗОРИГ: Ерөнхийлөгчийг гүтгэх ажлын захиалгыг найруулагч Б.Баатар өгсөн нь тогтоогдсон

G
Админ
Ц.ГАНЗОРИГ: Ерөнхийлөгчийг гүтгэх ажлын захиалгыг найруулагч Б.Баатар өгсөн нь тогтоогдсон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг өнөөдөр /2026.10.09/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хамаарал бүхий гэж нэрлэгдэж буй барилга, байгууламжууд нь өөр эзэмшигтэй. Тэдгээрийг эзэмшиж байгаа иргэд нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй хамаагүй бөгөөд худал мэдээллээр гүтгэх үйлдэл нь нэг жилийн өмнөөс эхэлсэн. Найруулагч Б.Баатарын захиалгаар хотын дарга асан Х.Нямбаатарын ажилтан гүйцэтгэсэн. Эдгээр этгээдүүдийг илрүүлэн, хуулийн байгууллага шалгаж, гурван этгээд хилээр гарч зугтсан. Гэтэл нэгэнт хуулийн байгууллага шалгаад, захиалагч, гүйцэтгэгч нарыг нь тогтоочихсон ийм мэдээллийг сэтгүүлч А.Шинэбаяр дахин сөхөж, төрийн шагнал, их хэмжээний мөнгө, айлчлалд авч явахыг шаардсан. Өөрийнх нь шаардсан бүгдийг биелүүлэхгүй бол "хүчээ үзүүлнэ, харлуулна, хэн гэдгээ мэдрүүлнэ" гэх мэтээр дарамталсан тул хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг ярилаа.

Мөн сэтгүүлч шантааж хийж буйтай холбоотой мэдээлэл нь зөвхөн нэг сэтгүүлч, редакцтай холбоотой биш юм. Дахин шантааж хийсэн сэтгүүлчтэй холбоотой баримтаар мэдээлэл хийнэ гэв. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.