Баянзүрх дүүргийн өвөлжилтийн бэлтгэл 90 хувьтай байна. Тус дүүрэгт хот нийтийн аж ахуйн 37 байгууллага 400 гаруй машин техник, тоног төхөөрөмжөөр зам талбайг цэвэрлэдэг. Өнөөдөр Гачуурт, Налайхын авто замын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцдаг “Энхийн өгийн нуур” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан танилцаж, үүрэг чиглэл өглөө.