Нүүр › Нийгэм › Монгол Улсын иргэд 30 улсад визгүй зорчи...

Монгол Улсын иргэд 30 улсад визгүй зорчих боломжтой

G
Админ
Монгол Улсын иргэд 30 улсад визгүй зорчих боломжтой

Монгол Улсын иргэд гадаад улсад хялбар, хөнгөлөлттэй визний нөхцлөөр зорчдог болох боломж ирэх онд нэмэгдэх аж. 

Тодруулбал, Манай улсын энгийн гадаад паспорттой иргэд 30 улсад визгүй зорчиж байна. Дипломат болон албан паспорттой иргэд 72 улсад визгүй зорчдог ажээ. 

Монгол Улсын иргэдийг визгүй зорчуулах, мөн визний нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг тогтмол хийдэг. Одоо БНСУ-тай үе шаттай яриа хэлэлцээ хийж байна. Ирэх онд Өмнөд Америкийн болон далайн зарим улстай эл асуудлаар тохиролцоонд хүрэхээр ажиллаж байгааг холбогдох эх сурвалжууд ярьж байна. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.