Ш.Энхийн-Од буюу Майк Шаравжамц NBA-ийн “Орландо Мэжик” багтай "Exhibit 10" гэрээ байгуулсан талаар Мэжик баг орон нутгийн цагаар аравдугаар сарын 5-нд албан ёсоор мэдээлжээ.
Тус гэрээг байгуулснаар багийн үндсэн бүрэлдэхүүнд шууд багтсан гэсэн үг биш бөгөөд тус багийн "G" лигийн харьяа "Osceola Magic" багт нэг жил тоглох ажээ.
Хэрэв Майк Шаравжамц амжилтаа ахиулж чадвал түүний дараагийн сорилт нь Osceola Magic-ийн бүрэлдэхүүнд тогтмол тоглож, "G" лигт тоглох юм.