Нүүр › Нийгэм › СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баавгай айлын гэр рүү дайр...

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баавгай айлын гэр рүү дайрч нэг хүн нас баржээ

G
Админ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баавгай айлын гэр рүү дайрч нэг хүн нас баржээ
СБД-ийн 20-р хороо, СХД-ийн 21-р хорооны оршин суугчид болгоомжтой, сонор сэрэмжтэй байхыг АНХААРУУЛЖ байна.
Өнгөрсөн шөнө /2026.10.08/ 01.00 цаг орчимд БЗД-ийн 35-р хорооны нутаг дэвсгэр Улиастайн амны Бурхант хошуунд орж ирсэн хүрэн баавгай айлын гэр рүү халдсан хэрэг гарсан. Улмаар 50 настай эрэгтэй газар дээрээ нас барж, 40 настай эмэгтэй хүнд гэмтэлтэй ГССҮТ-д эмчлүүлж байна.
Баавгайг одоогоор олоогүй бөгөөд эрэн хайх ажиллагааг хүч нэмэн үргэлжлүүлж байна.
БЗД-ийн 35-р хороо нь СБД-ийн 20-р хорооны нутаг дэвсгэртэй залгаа бөгөөд дээд эхээрээ СХД-ийн 21-р хорооны нутаг дэвсгэртэй залгаа тул оршин суугчдыг сэрэмжтэй байхыг холбогдох газраас анхааруулж байна. 
Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.