Найруулагч Б.Баатарыг залилах, мөнгө угаах гэмт хэрэгт яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Түүнтэй холбоотой хэргийг шалгах хүрээнд Монгол Улсын хилээр гарахыг нь хязгаарласан байсан юм. Тэгвэл холбогдох байгууллагаас өнөөдөр /2026.10.05/ Б.Баатарыг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна. Одоогоор уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хэргийн талаар нэмэлт мэдээлэл гараагүй байна.