Нүүр › Улс Төр › “ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ" БАЙГУУЛ...

“ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ" БАЙГУУЛЖ, СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ БАЙНА

G
Админ
“ҮНДЭСНИЙ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ" БАЙГУУЛЖ, СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙЖ БАЙНА

Засгийн газар эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тогтолцоог шинэ шатанд гаргах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж, шуурхай байдлыг сайжруулах системийн шинэчлэл хэрэгжүүлж байна. 

“Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын 134 дүгээр тогтоол энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд батлагдаж, яаралтай түргэн тусламжийг улсын хэмжээнд нэгдсэн дуудлагын сүлжээнд оруулж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Үндэсний түргэн тусламжийн төв" байгуулах шийдвэр гарсан. Тогтоолын хэрэгжилтийн явцтай Ерөнхий сайд Н.Учрал /2026-10-07/ танилцаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвд ажиллалаа. 

Сэтгэгдэл 0
Эхний сэтгэгдлийг бичээрэй.